Тайлан бичихэд анхаарах зүйл

2014-06-04 11:23:01

Тоон тайланд:

1. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд хамрагдсан суралцагчдын бүртгэлд  бага, суурь, бүрэн дундад суралцаж байгаа хүүхдүүдийн тоог  нэгдсэн дүнгээр  гаргасан байна.

2. ЕБС-рүү хэдэн хүүхэд шилжсэн, боловсролын гэрчилгээ хэдэн хүн авсан зэргийг  тодорхой бичнэ./ нэгдсэн дүнгээр  гаргасан байна/

3. Бичиг үсгийн боловсрол олгох сургалтанд хамрагдсан суралцагчдын үл мэдэгч, бага мэдэгч, сайн мэдэгчийн тоог мөн  нэгдсэн дүнгээр гаргасан байна.

4. Бичиг үсгийн боловсрол олгох сургалтанд хамрагдсан 15-24 насны суралцагчдын тоог тодорхой гаргаж  үл мэдэгч, бага мэдэгч, сайн мэдэгч гэдгээр бас тоог нэгтгэсэн байна.

5. Бүх тоон тайлангийн нэгдсэн дүнг гаргана.

Бичгээр хүргүүлэх тайланд:

1. Үйл ажиллагааны  5 чиглэлээр явуулсан сургалтуудыг

    - Зохион байгуулсан  бүх сургалтын тоо

    - тус сургалтуудад хамрагдсан иргэдийн тоо

    - гарсан үр дүн, ололт амжилт, хүндрэл бэрхшээл, онцлог

2.  Зохион байгуулсан бүх сургалтын тоог чиглэл бүрээр гаргаж нэгтгэсэн байх, сургалтанд оролцсон бүх иргэдийн тоог нэгтгэж явуулах,

Анхаарах зүйлүүд:

 -Үйл ажиллагааны 5 чиглэл бүр дээр явуулсан сургалт, жендэрийн тэгш байдлыг хангахад хэрхэн анхаарсан, СӨБ, ЕБСургуулийн насны хүүхдүүд, залуучууд, насанд хүрэгчид болон өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бэлгийн  цөөнх, үндэсний цөөнх рүү чиглэсэн сургалтууд хэрхэн явуулсан, сургалт явуулах явцад гарсан онцлог зүйлүүд, тулгарч байсан бэрхшээл, ололт амжилт, туршлага, бусад байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажилласан байдал, орон нутгийн удирдлагын тусламж дэмжлэг г.м. бичнэ.

 

Ангилал : Мэдээ | Нийтэлсэн : Ж.Насанжаргал | Уншсан (101) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

МЭНДЧИЛГЭЭ

2014-01-10 08:36:37

Ангилал : Мэдээ | Нийтэлсэн : Ж.Насанжаргал | Уншсан (37) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

БШУЯ-ы харьяа АББ, зайны сургалтын үндэсний төвийн 2012 оны үйл ажиллагааны тайлан

2013-05-28 13:42:14

АГУУЛГА
Нэг. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1. Бүтэц, зохион байгуулалт
1.2. Санхүүжилт
1.3. Хамтын ажиллагаа
Хоёр. 2012 ОНД ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.1. Бодлого, судалгаа, арга зүй
2.2. Зохион байгуулсан сургалт, уулзалт
2.3. Сургалтад хийсэн зохицуулалт
2.4. Боловсруулсан сургалтын материал
2.5. Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ
2.6. Бусад ажил
Гурав. ДҮГНЭЛТ, ТӨЛӨВЛӨЛТ
3.1. Дүгнэлт
3.2. Хүндрэл бэрхшээл
3.3. Цаашдын ажлын төлөвлөлт
Дөрөв. ХАВСРАЛТУУД
Хавсралт-1 Дүйцсэн хөтөлбөрийн модулийг үнэлсэн үнэлгээний тайлан
Хавсралт-2 АББ-ын багш нарын бүсийн сургалтын тайлан
Хавсралт-3 Боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн сургалтын тайлан
Хавсралт-4 АББ-ын холимог бүлгийн сургалт (кредиттэй сургалт)-ын тайлан
Хавсралт-5 “Эцэг эхийн боловсрол” сургагч багш бэлтгэх сургалтын тайлан
Хавсралт-6 Насанд хүрэгчдийн бичиг үсэг, амьдрах ухааны сургалт
 

Ангилал : Мэдээ | Нийтэлсэн : Ж.Насанжаргал | Уншсан (565) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

АББ-ын Гэгээрэл төвийн үлгэрчилсэн дүрэм

2013-05-28 13:22:30

АЛБАН БУС БОЛОВСРОЛЫН “ГЭГЭЭРЭЛ” ТӨВИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.  Аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх “Гэгээрэл” төв (цаашид “төв” гэх) нь тухайн орон нутгийн хүн амд албан бус боловсролын үйлчилгээ үзүүлэх, сургалт, сурталчилгаа явуулах, мэдээллээр хангах, орон нутгийг хөгжүүлэхэд иргэдийг идэвхитэй оролцуулах зорилготой боловсролын байгууллага мөн.

1.2.  Төвийг  тухайн  орон  нутгийн  төрийн  захиргааны  болон  боловсролын  асуудал эрхэлсэн төрийн байгууллагын удирдах эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр байгуулна.

1.3.  Энэхүү үлгэрчилсэн дүрэмд нийцүүлэн төв нь үйл ажиллагааныхаа дотоод журмыг боловсруулан захирамж гаргасан байгууллагаар батлуулж мөрдөнө.

1.4.  Төв нь байгууллагын тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэж,   банкинд харилцах данстай байж болно.

Ангилал : Дүрэм, журам | Нийтэлсэн : Ж.Насанжаргал | Уншсан (215) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам

2013-05-28 13:16:50

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Иргэдэд  тодорхой  хугацааны  боловсролыг  нөхөх,  бие   даах   хэлбэрээр
эзэмшүүлэх зорилго бүхий бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартад нийцсэн албан бус сургалтыг дүйцсэн хөтөлбөрийн сургалт гэнэ.

1.2. Албан  боловсролын  үйлчилгээнд  хамрагдаж  чадаагүй  сургуулийн  насны хүүхдэд суурь боловсрол заавал олгох, бүх нийтийн ерөнхий боловсрол нөхөн эзэмших хүсэлтэй иргэдэд дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол
эзэмшүүлэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.3. Дүйцсэн хөтөлбөрийн сургалт (цаашид “сургалт” гэх)-ын агуулга, арга зүй, хэлбэр, хугацаа нь суралцагчдын боловсрол эзэмших хэрэгцээ, боломжид тулгуурласан чөлөөтэй, уян хатан, олон хувилбартай байна.

1.4. Сургалтын бага боловсролын түвшинд 10 ба түүнээс дээш, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд 15 ба түүнээс дээш насны иргэд хамрагдан суралцана.

Ангилал : Дүрэм, журам | Нийтэлсэн : Ж.Насанжаргал | Уншсан (337) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

НТБҮТ-ийн захирал Е.Батчулуунаас илгээсэн захидал

2013-05-28 12:45:47

Сайн байцгаана уу,


Эрхэм та бүхний амрыг эрэхийн ялдамд манай шинэ захирал хатагтай Ц.Цэндмааг танилцуулж байгааг хүлээн авна уу.

Миний бие 2002 оны 9 сараас хойш 10 жил 7 сар ажиллаад  МУБИС-ийн газарзүйн тэнхимд шилжин “төрхөмдөө буцаж” 

байгаагаа цагаа олсон, хамгийн зөв шийдвэр гэдэгтээ эргэлзэхгүй байна. Өнгөрсөн он жилүүдэд та бид нэг баг болон ажиллаж,

“АББ” гэх “байшин”-г босгон  чамлахааргүй үр дүнд хүрэв. Энэ  талаар 2013.3.04-нд болсон “Насан туршийн боловсрол:

Өчигдөр, Өнөөдөр, Маргааш”  үндэсний форум дээр илтгэхдээ би тун сэтгэл хангалуун байсан.  Хэдийгээр зарлаагүй ч тэр бол

миний ажлын тайлан байсан билээ. Та бүхний сэтгэлээ тээн авч ирж, дэлгэн үзүүлсэн болгон  уг форумын нэр хүндийг өндөрт

өргөсөнд хожим ч гэсэн талархаж байгаагаа илэрхийлье. Бид хамтдаа ямар үр дүнд хүрснээ товч дурдвал:

- 20 гаруй бодлогын баримт бичиг гарав

- 10 гаруй сургалтын хөтөлбөр батлагдав

- 300-аад сургалтын материал бэлтгэн, цахим хуудсанд суурилсан нээлттэй эх бүрдүүлэв

- 4000-аад багш (давхардсан тоогоор) бэлтгэв

- 20 гаруй төсөл хэрэгжүүлэв

- АББ-ын мэдээллийн сантай болов

- Холимог бүлгийн сургалтын арга зүйг нэвтрүүлэв

- Гадаад, дотоодод “танил тал” ихтэй болов.

Өмнө нь сайн суурь тавигдаж, өнөөдөр овоо “дүрээ олсон” энэ байшин дээрээ олон давхар нэмэн босгож, эргэн

тойрныг нь “зүлэгжүүлэн” тохижуулж, олны хөл тасардаггүй сайхан ордон болгоно гэдэгт та бүхэнд итгэж байна.

Би ч бас "холоос" харуулдан зогсохгүй,  тусалж дэмжихийг хичээнэ ээ, гэхдээ “албан бус замаар”.

 

Надад тусалж дэмжсэн, бүх хүнд баярлалаа, Та бүхэнд амжилт хүсэж, сайн сайхныг ерөөе.

 

 

Гүнээ хүндэтгэсэн, Е.Батчулуун

Ангилал : Мэдээ | Нийтэлсэн : Ж.Насанжаргал | Уншсан (83) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН БАГШИЙН АЖЛЫН АРГА ЗҮЙ СУРГАЛТ / ЗУРАГ /

2013-04-22 16:06:15

Ангилал : Сургалт | Нийтэлсэн : Ж.Насанжаргал | Уншсан (121) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН БАГШИЙН АЖЛЫН АРГА ЗҮЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

2013-04-03 14:40:33

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН БАГШИЙН АЖЛЫН АРГА ЗҮЙ

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

 

2013.04.03

Зорилго :

·         Боловсролын хөгжилд албан бус боловсролын оруулсан хувь нэмэрийг тоймлон дүгнэж, цаашид насан туршийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх

·         Насан туршийн боловсролын талаарх бодлого төлөвлөлт, үйл ажиллагаатай танилцаж, үйл ажиллагаандаа тусгах

·         Туршлага солилцсоноор боловсон хүчний чадавхийг сайжруулах

Үр дүн :

·         Насан туршийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиг хандлага, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулахад ахиц гарна

·         Насан туршийн боловсролын чиглэлээр бодлого, төлөвлөлт, арга хэмжээний талаар ойлголт нэмэгдэнэ

·    &nbs